Өнөөдрөөс Монгол Улсад нэвтрэхэд PCR шинжилгээ хийлгэх шаардлага тавихгүй

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар өнөөдрөөс эхлэн Монгол Улс руу нэвтрэхэд PCR болон түргэвчилсэн шинжилгээ хийлгэх шаардлага тавихаа болилоо.

Гадаадаас ирэх иргэд: 

  • Монгол Улсад ирээд эрүүл мэндийн хуудас бөглөнө.
  • Монголд ирсний дараа нэмэлт шинжилгээ авахгүй.
  • Ямар нэг хорио тусгаарлалтад орохгүй.
  • Монголд ирээд хот, хөдөө орон нутагт зорчих, нисэхэд ямар нэг нэмэлт шаардлага тавихгүй.
  • Бүх хүнийг үнэгүй вакцинжуулалтад хамруулж, ковидын эмчилгээ хийх боломжтой.