Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр Карин Жан-Пьер томилогджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордны шинэ хэвлэлийн нарийн бичгийн даргыг томилжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, 44 настай Карин Жан-Пьер ирэх долоо хоногийн сүүлээс эхлэн Жен Псакигийн оронд ажиллах бөгөөд тэрбээр энэ албан тушаалд ажиллах анхны өнгөт арьст, ижил хүйстэн эмэгтэй болж байгаа гэнэ.