Н.Батсуурийн даян аварга цолны мялаалга болж байна

Увс аймгийн Ховд сумын харьяат даян аварга Н.Батсуурийн цолны мялаалга өнөөдөр Улаангом суманд болж байна.

Тэрээр 2019 оны улсын их баяр наадамд үзүүрлэсэн ч түүнийг давсан улсын арслан Э.Оюунболдоос сэргээшийн төрлийн хориотой бодис илэрч, Н.Батсуурьд даян аварга цолыг нөхөн олгосон билээ. Н.Батсуурь 2020 оны улсын их баяр наадамд даян аварга цолтойгоо зодоглох байсан ч Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй учир аварга цолтойгоо барилдсан.