Олимпийн аварга Н.Түвшинбаярыг энэ сарын 8-нд шүүнэ

Олимпийн аварга Н.Түвшинбаярыг шүүх хурал энэ сарын 8-нд товлогджээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Хэргийг эргэн сануулахад, Н.Түвшинбаяр 2021 оны 04 дүгээр сарын 02-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ багын найз, Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, хүнд гэмтээж, улмаар хохирогч удаан хугацааны эмчилгээний дараа нас барсан юм.

Д.Гэрэлээ