Оюутолгойн ил уурхайн 100 гаруй ажилчид цалингаа нэмүүлэхээр өнөөдөр цуглаан хийж, компанийн удирдлагааад шаардлага хүргүүллээ. Тэд Оюутолгой компанийн үндсэн ажилчид бөгөөд цалингаа 30 хувиар нэмэгдүүлэхийг хүсэж буй аж.
Өнгөрсөн сард уурхайн хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг ажилчид үйлдвэрчний эвлэлийн холбоогоороо дамжуулан цалингаа 80 хувиар нэмэгдүүлэх хүсэлтээ компанийн удирдлагад хүргүүлсэн аж. Гэвч компаниас ажилчдын цалинг гурван хувиар нэмсэн байна. Цалингийн гурван хувийн нэмэгдэл бараан бүтээгдэхүүний үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаа учраас ажилчид дахин нэгдэж, цалингийн нэмэгдлийг эргэн харж, дахин судалж үзэхийг шаардаж, цуглаан хийж буй нь энэ аж.