НСУГ-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Цэнд-Аюушийг хуурамч бичиг үйлдэж, 600 сая төгрөг завшсан хэргээр саатуулжээ

Эрүүгийн цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэлийн Соёл урлагийн газрын хэлтсийн дарга асан Э.Цэнд-Аюуш, “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” ТББ-ын тэргүүн Э.Эрхэмбаяр нарын бүлэг хүмүүсийг МҮОНРТ-ийн бэлтгэсэн контентыг өөрсдөө хийж гүйцэтгэсэн мэтээр хуурамч тайлан гаргаж, залилан мэхлэх замаар мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж хойшлуулшгүйгээр 48 цагаар баривчилжээ.

Тодруулбал, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-ийн 500 орчим сая төгрөгийн төсвөөр хийсэн түүхэн баримтад кино контентыг Нийслэлийн Соёл урлагын газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Э. Цэнд-Аюуш нь нэр бүхий 3 этгээдтэй хуйвалдан 2020 оны аравдугаар сард Нийслэлийн соёл урлагын газраас зарласан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргалал” тендерт хуурамч баримт бичиг бүрдүүлэн тендерт шалгарсан байна.

Улмаар Э.Цэнд-Аюуш, “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” ТББ-ын тэргүүн Э.Эрхэмбаяр нар тухайн тендерт МҮОНРТ-ийн бэлтгэсэн контейнтийг 600 орчим сая төгрөгөөр өөрсдөө хийж гүйцэтгэсэн мэтээр ХУУРАМЧ ТАЙЛАН ГАРГАЖ, ЗАЛИЛАН МЭХЛЭЖ, МӨНГӨ УГААСАН байж болзошгүй гэх хэрэгт сэжигтнээр татагдаж шалгагдаж байсан аж.

Э.Цэнд-Аюуш нь 2019-2020 онд Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан аж.

Эх сурвалж: ARSLAN.mn