Нүдний цөцгийгөө цэнхэр болгох шивээс хийлгээд хараагүй болжээ

Австралийн 24 настай Амбер Люк хэмээх бүсгүй 26 мянган ам.доллар төлж нүднийхээ цөцгийг цэнхэр өнгөтэй болгох шивээс хийлгэжээ. 40 гаруй минут үргэлжилж, нэг нүдэнд дөрвөн газар бэх шингээжээ. Харамсалтай нь тэрээр энэ шивээсийг хийлгэсний дараа хорвоог хараагүй байна. Энэ талаар тэрээр “Ямартай ч нүдэндээ шивээс хийлгэсний дараа цөцгий дотор чинь хагархай шилнүүд хийчихсэн юм шиг маш аймшигтай өвддөг юм билээ. Харамсалтай нь, шивээсчин миний нүдний цөцгийг хэт гүн цоолчихсон. Уг нь энэ шивээсийг зөв хийвэл сохрох ёсгүй байдаг юм. Би гурван долоо хоногийн турш юм харсангүй” хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ. Амбер Люк нь хөлнөөсөө толгой хүртэл нийт 200 шивээстэй аж.