АНУ-ын Индиана мужийн Эвансвилль хотод орон сууцанд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас гурван хүн амиа алдаж, эмнэлэгт хүргэгдэж, 39 байшин их бага хэмжээгээр эвдэрсэн байна. Үүний 11 байшин хүн амьдрах боломжгүй болжээ. Улаан загалмайн нийгэмлэг орон гэрээ алдсан гэр бүлийнхэнд тусламж үзүүлэхээр болсон аж.
Дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа аж. Энэ дэлбэрэлтийн улмаас амиа алдсан, гэмтэж бэртсэн өөр хүмүүс ч байж болзошгүй эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
116,000 орчим хүн амтай Эвансвилл нь Индианаполис хотоос баруун өмнө зүгт гурван цагийн зайтай байдаг аж.