Kоронавируст халдварын эсрэг вакцин нийслэлд суурин 74, түр хоёр цэгт хийж байна

Улаанбаатар хотод Өнөөдөр Kоронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын суурин 74, түр хоёр цэгт 74 багийн 313 эмч, ажилтан ажиллана.

Цэгүүдэд Файзер болон Синофарм үйлдвэрийн вакцин хийж буй юм. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.