З.Энхболд: Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа өөрөө хүчингүй болгож МАНгартлаа

Өчигдөр/2022.08.15/ Үндсэн хуулийн цэцийн их суудлийн хуралдаан болсон. Уг хуралдаанаар Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж байна гэж үзэж хүчингүй болгох шийдвэр гаргасан.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд үүнээс өмнө оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгосон юм.

Тэгвэл ҮХЦ-ийн дээрх шийдвэрийн талаар З.Энхболд “Үндсэн хуулийн 5-р бүлэг ҮХЦ тухай байдаг. 66.4-т Үндсэн хуульд нийцээгүй хууль бусад шийдвэрийг хүчингүй болгох эрхийг өгснөөс биш сахих ёстой Үндсэн хуулиа өөрийг нь хүчингүй болгох эрхийг өгөөгүй. ҮХ-иа ноцтой зөрчсөн байгууллагыг УИХ яаж шийтгэхийг харах л үлдлээ.

Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа өөрөө хүчингүй болгож МАНгартлаа. ҮХЦ-д ийм эрх өгөөгүй. Ийм ҮХЦ цаашид байх эрхгүй. Татан буулгаад үүргийг нь УДШ-д өгөх хэрэгтэй. Үүнээс цааш дураар аашлах тэнэглэл үгүй.

Өнөөдөр давхар дээлийг хориглосон заалтыг хүчингүй болголоо. Маргааш 16-р зүйлийг хүчингүй болгох уу? Хүний эрх илүүдээд байгаа учраас гэдэг шалтгаар. ҮХ-г хүчингүй болгох эрхийг ҮХЦ-д өгөөгүй шалтгаан энэ” хэмээн бичжээ.