ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Монгол руу нисэх хүсэлт гаргажээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт холбогдох хэргийг БНСУ-ын Нисэхийн аюугүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэмээн прокурорт шилжүүлж байгаагаа Инчеон хотын цагдаагийн байгууллага өнөөдөр мэдэгдсэн. Харин тэрээр БНСУ-ын прокурорын байгууллагал Монгол руу нисэх хүсэлт гаргаад байгаа аж.

Мөн тус хотын цагдаагийн газраас Д.Одбаяртай хамт явсан А гэгчийг БНСУ-ын хилээр орж ирмэгц баривчлах шийдвэр гаргаад байгаа ба түүнийг Интерполын “улаан жагсаалт”-д оруулан эрэн сурвалжлах хүсэлт гаргааж байгаа юм.

Тэрбээр аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар Инчеоны чиглэлийн KAL-ын нислэгээр зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүй бэлгийн дарамт учруулсан, мөн тухайн үед орчуулга хийсэн KAL –ийн монгол ажилтныг хэл амаар доромжилж, айлган сүрдүүлсэн хэмээн буруутгагдаж байгаа юм.

Д.Одбаяр нь анхан шатны мөрдөн байцаалтын үеэр уг хэргийг эрс няцаан, өөрийнх ард явж байсан монгол иргэнтэй андуурагдаж байна, хэргийг дипломат аргаар шийдвэрлүүлнэ хэмээн мэдүүл байсан ч лхагва гаригт /2019.11.06/ болсон байцаалтын үеэр “Би согтуу байсан. Тиймээс юу ч санахгүй байна. Хохирогч тэгж мэдүүлсэн бол би архины нөлөөнд автаж, тийм үйлдэл гаргасан байж магадгүй” гэсэн утгатай зүйл ярьжээ.

М