Гавьяат тамирчин О.Гүндэгмаа Токиогийн олимпод оролцох эрхээ авлаа

Катарын Доха хотноо болж буй буудлагын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс  Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн наадмын мөнгөн медальт О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны төрөлд амжилттай оролцож, урьдчилсан буудлагад   587 оноогоор IV байрт шалгарснаар Токиогийн олимпийн эрхээ авчээ. Ингэснээр тэрээр долоо дахь  олимпийн наадамдаа оролцохоор болж буй юм.

Мөн тус тэмцээнд оролцож буй ОУХМ О.Есүгэн 10 метрийн хийн урт бууны төрөлд  амжилттай оролцож, Токиогийн олимпод оролцох эрхээ аваад байгаа билээ.