Германы Ерөнхийлөгчийн Украинд хийх айлчлал хойшилжээ

Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер 10 дугаар сарын 20-ны пүрэв гарагт Киев хотод айлчлахаар төлөвлөж байсан ч энэ айлчлалаа хойшлуулжээ. Энэ талаар Германы DW, DPA агентлагууд мэдээлсэн байна.

Айлчлалыг хойшлуулсан шалтгаан нь Орос, Укрианы дайны нөхцөл байдлаар үүдсэн байна. Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын айчлалыг хойшлуулах саналыг  Гадаад хэргийн яам, Дотоод хэргийн яам болон Аюулгүй байдлын байгууллагууд нь гаргаснаар 10 дугаар сарын 18-ны өдөр энэ шийдвэр албажжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ХБНГУ-ын Ерөнхийлөгчийг Украинд айлчлахыг тавдугаар сард урьжээ. Улмаар энэ сарын 20-ны өдөр Штайнмайер Украинд айлчлахаар төлөвлөж байсан ч ийнхүү хойшлуулжээ.