ШУУД: Шүгэл үлээгчийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ

Монгол Улсын Их Хурлын Хаврын чуулганы өнөөдрийн /2022.10.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Хуулийн төсөлд шүгэл үлээгчид 100 000 төгрөгөөс 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тусгажээ.