Өнөөдрөөс ААН-үүдийн цахилгааны үнийг 14-28 хувиар нэмнэ

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ сараас эхлэн аж ахуйн нэгжийн цахилгааны үнэ тарифыг 28 хувиар нэмэхээ мэдэгдсэн билээ.

Тэрбээр “Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс ААН-ийн хувьд 5,000 кВт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, үүнээс дээш хэрэглээтэй бол 28 хувиар төлбөрийг нэмэгдүүлж тооцно. 2019 онтой харьцуулахад эрчим хүчний салбарын өртөг 28 хувиар нэмэгдсэн.

Эхний ээлжид айл өрхүүдийн эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхгүй. Харин уул уурхайн компаниуд, банк, үүрэн телефоны операторууд, архи үйлдвэрлэгчид, криптовалют үйлдвэрлэгч гэх мэт санхүүгийн ачааллыг дааж чадах байгууллагууд 200 мянган кВт хүртэл 28 хувь, үүнээс дээш хэрэглээнд нь 38 хувийн нэмэгдэл тооцох талаар Сангийн сайдтай ярилцсан” гэсэн юм.