Х.Нямбаатар: Хулгайч нар хэдэн ч хүүхэд нүцгэлж эрүүл мэндийг нь зольж чадах юм байна

Өчигдөр Сүхбаатарын талбай дээр иргэдийн жагсаал болсон. Энэ үеэр хоёр хүн нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Энэхүү үйл явцтай холбогдуулан Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нийгмийн сүлжээндээ байр сууриа илэрхийлсэн байна.

Түүний зүгээс “Үзэл бодлоо илэрхийлэн жагсаж байгаа залуустаа талархаж байна. Харин хулгай нь илрэх гээд юу ч хийхээс буцахгүй болсон хулгайч нар энэ хахир хүйтэнд 20, магадгүй 200 хүүхэд нүцгэлж эрүүл мэндийг нь зольж чадах юм байна гэдгийг харлаа. Нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд олон нийтийн дэмжлэг’ хэмээжээ.