“Анна Каренина”, “Миний аав супер баатар” жүжиг Орхон аймагт тоглогдоно

“Соёлыг түгээе аяны хүрээнд

Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” зохиол 2020 онд Монголын тайзнаа анх удаа амилсан. Дэлхийн алдартай уг сонгодог зохиолыг жүжгийн зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажилласан бол Анна Каренинагийн дүрийг УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд нар бүтээсэн.

Харин “Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийн ерөнхий продюсероор Д.Цэрэнсамбуу /МУУГЗ/, уран сайхны удирдагчаар Н.Ганхуяг /МУУГЗ/, Ерөнхий найруулагчаар Б.Мөнх-Амьдрал /СТА/, ерөнхий зураачаар Т.Түмэн-Өлзий /СТА/, хөгжмийн зохиолчоор Ө.Ариунбаатар /СТА/, бүжиг, хөдөлгөөний найруулагчаар Д.Энхбаатар /СТА/, гэрлийн найруулагчаар Я.Батсайхан /СТА/, туслах найруулагчаар Г.Мөнхжаргал /СТА/, жүжиг, чимэглэлийн эрхлэгчээр Н.Батбилэг /СТА/, хөгжмийн найруулгад Д.Мөнх-Од /СТА/, дууны найруулагчаар О.Майдаржав нар ажиллажээ.

Тус хүүхдийн жүжгийн гол дүрд жүжигчин Б.Золжаргал /СТА/ болон Д.Асардарь, И.Дашнамжил нар тоглох бол туслах болон бусад дүрийг жүжигчин Г.Номуун /СТА/, Д.Мөнх-Од /СТА/, Г.Алтангэрэл /СТА/, Г.Отгонцэцэг /СТА/, Д.Пүрэвдорж /СТА/, Д.Хосбаяр /СТА/ тэргүүтэй Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид бүтээсэн юм.