ЦЕГ: Жагсаалд оролцсон иргэдийг саатуулаагүй

Жагсаал, цуглаантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас иргэдийг саатуулж, эрүүлжүүлээгүй гэдэг мэдээллийг өглөө.
Нүүрсний хулгайчид улсын их хэмжээний мөнгөн орлогыг шамшигдуулсан хэргийг иргэд эсэргүүцэн өчигдөр /2022.12.4/ Сүхбаатарын талбай дээр жагссан. Жагсагчид нүүрсний хулгайчдыг зарла гэсэн лоозон барьсан байсан бол, зарим залуус нүцгэлж эсэргүүцэл илэрхийлсэн. Төв талбай дээр өчигдөр 5000 орчим хүн цугласан гэх албан бус тоо баримт байна.
Тэгвэл өчигдөр 23 цагийн үед жагсагчид Их тэнгэрийн амыг зорьж  Маршалын гүүрэн дээр цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалт гарснаар Их тэнгэрийн ам руу явж буй жагсагчдыг хориглон зогсоосон. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар 100 гаруй жагсагчдын эсрэг бамбайгаар халхалсан мөн тооны цагдаа нар зогссон аж.
Эсэргүүцлийн жагсаал ажил хаялт болж үргэлж магадгүй байна.