Өөрөөрөө туг тахигчид

         НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол Хаад” группийн ерөнхийлөгч А.Ганбаатар нарыг “60 тэрбум”-ын хэрэгт холбогдуулан өнгөрсөн сарын 31/2019.10/-нд шүүхээс дөрвөн жилийн ял оноосон. Тэгвэл тухайн үед буюу 60 тэрбум”-ын яриа болох үед хамт байсан журмын нөхөд нь байгаагүй хэмээн амь амиа бодон зугтацгаасан. Тэдний зарим нь төрийн ордонд зөөлөн сэтийдээ залраад л байцгааж байна.

        Тэгвэл уржигдар/2019.11.18/ Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл албан тушаалаа ашиглаж их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдсон ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг болон Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү нарын 7 хүнд  холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч прокурорт буцаасан.

Тэгтэл тэднийг эрх мэдлийг ашигласан, мөн өөрийн эрх мэдэл албан тушаалаа ашиглаж зээл авсан гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд мөн л таг.

Энэ бүгдээс дүгнэхэд МАН-ын намынхан бусдыгаа хаацаалж өөрөөрөө туг тахидаг болов уу. Эсвэл бусдынхаа шахалт, гуйлтаар ингэж байна уу гэдэг нь бас л эргэлзээтэй. Хэрэв бусдынхаа гуйлтаар бол тэд дээрх хүмүүст юу амлав. Цаашид ч ийм зүйл болохгүй гэх үндэсгүй.

Гэтэл иргэд үүнээс өөр зүйл хүлээж байна. Тэд эрх баригчдаас шударга ёс нэхэж байна.