Д.Одбаяр 7 сая вон төлж, С.Цэрмаа 150 ам  долларын аяллын эрхээр шагнуулав

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын “Коrean air” компаний онгоцоор үйлчлүүлэхдээ онгоцны үйлчлэгчийн биед халдсан хэрэгт холбогдон тус улсын хуулиар шийтгэгдэн 7 сая вон төлж эх орондоо ирсэн. Одоо тэрээр албан тушаалаа өгөх хүсэлтээ гаргаад байгаа боловч хараахан шийдэгдээгүй байгаа.

Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын олон улсад унагасан нэр хүндийг жирийн нэг эмч бүсгүй бага ч болов өргөж чадлаа. Тэрээр АНУ-аас Нигер улсын чиглэлд нисэж явсан онгоцонд зорчиж явсан 77 настай иргэний аварсан байна.

Цэрмаагийн хувьд гоо засал, нүүр ам судлалын их эмч ч гэсэн шаардлагатай тохиолдолд эмчийн үүргээ биелүүлж хүний амь насыг аварчээ. Түүнийг эх нутагтаа очихоор явсан иргэний амийг аварсанд талархан “United Air” компани 150 ам.долларын аяллын сертификатаар шагнажээ.

Энэ хоёр үйл явдал адилхан орчинд болж өнгөрсөн. Гэтэл Цэцийн дарга 7 сая воноор торгуульд БНСУ-ын “Korean air” компанийн онгоцоор үйлчлүүлэх эрхээ бүх насаараа хасуулсан бол жирийн нэг эмч бүсгүй С.Цэрмаа 150 ам.долларын “United Air” аяллын сертификатаар шагнуулав.

Түүнчлэн Монгол Улсын нэр хүндийг өргөж, сэвтээхгүй явах хүн нь Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр баймаар.