Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг дэд сайдаар томилохоор болжээ

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөөнд хуралдаж байна. Хуралдаанаар ТАВАН дэд сайдын томилгоо хийхээр яригдаж байгаа аж. Тодруулбал,

  • БОАЖ-ын дэд сайдаар “Тавантолгой түлш” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан М.Ганбаатар,
  • ЭЗХ-ийн дэд сайдаар одоогийн БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж,
  • Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд,
  • Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар Ж.Эрхэмбаатар,
  • УУХҮ-ийн дэд сайдаар О.Цэндсүрэнг томилохоор нэрсийг нь оруулжээ.
  • Удирдах зөвлөлийн хуралдааны дараа 15:00 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдаж  сайд, дэд сайд нарыг  чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж, үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлосон гэх мэдээлэл байна.