Матад суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөжээ

Дорнод аймгийн Матад суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Тодруулбал, өнөөдөр 17.39 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын төвөөс зүүн зүгт 50 километрийн зайд болсон талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.