Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч “Б” нь албан тушаалаа ашиглаж хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  • Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 2 дугаар сарын 20, 24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 97 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Алтайн ундарга шанд чөлөөт бүс” ХХК-ийн газрын байршлыг өөрчилж тус компанийн захирал “С”-аас 5.000.000 төгрөгийг авсан, бусадтай хамтран төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай  прокурорын байгууллагад хүргүүлжээ