Туркийн Малаьтя мужид газар хөдлөсний улмаас нэг хүн амиа алдаж 69 хүн гэмтэжээ

Даваа гарагт Малаьтя мужид болсон газар хөдлөлтийн улмаас нэг хүн амиа алдаж 69 хүн гэмтэж бэртжээ. Анадолу агентлагийн мэдэгдсэнээр, газар хөдлөлтийн улмаас 20 гаруй барилга байшин нурж, таван байшингийн нурангин дээр эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Туркт хоёрдугаар сарын зургааны өдөр хүчтэй газар хөдөлснөөс хойш нийт 10,2 мянган чичирхийлэлт бүртгэгдээд байгаа аж.

Сануулахад, хоёрдугаар сарын зургааны өдөр Туркэд 7,7 болон 7,6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм. Энэ газар хөдлөлтийн улмаас хөрш зэргэлдээх улс орнууд, тэр дундаа Сири улс ноцтой хохирол амссан. Туркэд 400 мянган барилга байшин нурж, эвдэрсний улмаас амиа алдсан хүний тоо 44 мянгыг даваад байна.