Улсын хилээр үнэт эдлэл нэвтрүүлэхийг завджээ

Истанбул-Улаанбаатар чиглэлийн “Туркишайрланс THY-236” дугаартай онгоцоор энэ сарын 03-04-нд шилжих шөнө зорчсон Монгол Улсын иргэн  хилээр үнэт эдлэл гаргахыг завджээ.

Сүхбаатар дүүргийн иргэн 32 настай, эрэгтэй “М” гэгч нь Монгол Улсын хилээр 371.9 грамм монетон, 5206,4 грамм мөнгөн эдлэлийг хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.