Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр:
– Шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай,
– Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
– Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл,
– Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээ,
– Төрийн албан хаагчийн тоог үндэсний нийт ажиллах хүчний тоотой уялдуулан тооцох асуудлын талаар,
– Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг дуусгаж ашиглалтад оруулахад шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийн талаар зэрэг 20 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна