С.Эрдэнэ АН-ын дарга Л.Гантөмөрт ТАМГАА гардуулна

С.Эрдэнэ өнөөдөр АН-ын дарга Л.Гантөмөрт тамгаа хүлээлгэн өгөх аж.  АН-ын дарга Л.Гантөмөр болон  С.Эрдэнэ намын гишүүд өнөөдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх юм байна.

Үүний дараа 11.30 цагт “Шонхор тауэрт” Ардчилсан намын удирдлагууд хамтын ажиллагаа, ойлголцлын уулзалт хийж С.Эрдэнэ АН-ын дарга Л.Гантөмөрт тамгаа гардуулж өгөөд мэдээлэл хийх аж.

АН-ын гишүүд Л.Гантөмөрийг намын даргаар сонгосон боловч хууль ёсны хүчин төгөлдөр тамгыг АН-ын дарга асан С.Эрдэнэ өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Уг нь тэрбээр АН-ын үндсэн дүрэмд зааснаар 2016 оны сонгуульд ялагдаж хүлээлснийхээ дараа тамгаа шинэ даргыг орлож байсан Ц.Туваанд өгөх байв. Ц.Тувааны дараа шинээр сонгогдсон М.Тулгатад ч тамгаа өгөхгүй байсаар дараагийн буюу 2020 оны сонгуультай золгож, ялагдал хүлээлсэн юм.

Тэгвэл тэрбээр өнөөдөр АН-ын шинэ даргад намын хүчин төгөлдөр тамгыг хүлээлгэн өгөх бололтой.