Э.Бат-Үүл төрөөс 25 тэрбум төгрөг нэхэмжилнэ

Прокуророос төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хохироосон хэргээр ял шийтгэгдээд байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Тэгвэл  Э.Бат-Үүл төрөөс 25 тэрбум төррөг нэхэмжилнэ гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.Тэрбээр “Намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улстөрөөс,өөрт учирсан хохиролоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжлэнэ! Би ингэх эрхтэй” гэж мэдэгдэв. С.Зориг агсн задалснаараа төр дааж давшгүй их хохирол төлөх өрөнд унах нь дээ. Өнгөрсөн хугацаанд нэр холбогдсон хүмүүс сэтгэл санааны хохиролоо нэхэмжлэх биз дээ” гэжээ