ЦЕГ: Тоглоомын талбайд хүүхэд зодсон залууг шалгаж байна

Тоглоомын талбайд өсвөр насны хөвгүүдийн тоглож байсан бөмбөг бага насны хүүхдийг санаандгүй оносны улмаас хүүгийн аав өсвөр насны хүүг газар унатал цохиж алгадсан бичлэг өчигдөр /2023.05.07/ нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн.  Тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгаж байгаа бөгөөд тухайн этгээдийг олж тогтоон, мэдүүлэг авч эхэлсэн байна.