С.ЧУЛУУНБАЯРТ НЭГ ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Чулуунбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202002520401 дугаартай хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.
Шүүхээс шүүгдэгч С.Чулуунбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнийг нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР