Н.Гарамханд аз жаргалтай алхах болжээ

          УИХ-ын гишүүн А.Сүхбатын отгон гэргий гэгдэж явсан Н.Гарамханд төрхөмдөө буцаад багагүй хугацааг үдээд буй. Тэдний ийнхүү салах болсон шалтгаан нь А.Сүхбат хоёрдох эхнэр гэгддэг Содоодоо очиж, шинэ үрийн зулай үнэрлэх болсонтой холбоотой.

Тэгвэл Н.Гарамханд А.Сүхбатаас салсандаа харин ч баяртай байх болсон талаар эх сурвалж мэдээллээ. Н.Гарамханд иог болон tabata hiit step хичээллэж байгаа гэнэ. 

Манайхны тэр бүр сонсож байгаагүй энэ төрөл нь ритмтэй аянд аэробик, бүжгийн хосолсон хөдөлгөөнөөр биеийг халааж, илүүдэл жингээсээ салаад зогсохгүй булчинлаг болгодог аж:

Сүүлийн үед баруунд нэлээд түгээд байгаа энэ спортод Зайсан хавийн хүүхнүүд хошуурч байгаа дуулдана лээ.Н.Гарамханд ч хоёр хүүгээ төрүүлснээс хойш багагүй жин нэмсэн ч, буцааж энэ аргаар жингээ хассан байж шүү. 

Ер нь спортлог эмэгтэйчүүд их шартай, санасандаа хүрэхийн тулд юу ч хийхээс буцдаггүйг сэтгэлзүйчид баталдаг. Магадгүй хувийн амьдралд гарсан өөрчлөлт мань хүнийг хурцадсан бизээ.