Д.Дагвадорж Монгол Улсын иргэншилтэй болсон Саид Моллаиад гурван өрөө байр бэлэглэжээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж Ираны алдарт бөх Саид Моллаиад гурван өрөө байр бэлэглэж буйгаа бичсэн байна. Мөн түүнд спортын өндөр амжилт хүсч, Монгол улсын төлөө зүтгээрэй хэмээжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг өөрийн улсын иргэншилтэй болсныг олон нийтэд дамжуулсан.