Д.Амгалан: Татвараар бүрдэж байгаа төсвөө зөв зарцуулж чадахгүй бол иргэдэд үлдээ

100 мянган иргэний дэмжсэн НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох нийтийн өргөдлийг судалж, холбогдох тооцоо судалгааг хийж, шийдвэр гаргах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ахалж ажиллахаар болоод байна. Ийнхүү УИХ-аар ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байгаатай холбоотойгоор нийгмийн төлөөллүүд байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал “Шинэтгэлийн гарц” судалгааны хүрээлэнгийн захирал, эдийн засагч Х.Амгалан УИХ-ын дарга Г.Занданшатарын НӨАТ-ын асуудлыг ингэж олон нийтийн анхаарлын төвд оруулж ирсэн нь зөв. Харин холбогдох байнгын хороо асуудлыг авч үзэхдээ НӨАТ-ыг байршлаас хамаарч ялгавартай тогтоовол өгөөж нь иргэдэд хүртээмжтэй байна гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Мөн 2024 оны  төсвийн хувьд нийт орлогын 92. 7 хувь нь 23,4 их наяд төгрөг татвараар орно гэж төлөвлөсөн байгаагаас НӨАТ-с орох орлого үүний 25,6 хувь буюу  5.9 их наяд төгрөг. Өөрөөр хэлбэл төсвийн орлогын ихэнхийг татвараар бүрдүүлж байгаа үед зарцуулж чадахгүй бол иргэдэд үлдээ гэдэг зарчмыг баримтлах ёстой гэж үзэж байна. Төсвийн зардлаа өмнөх оныхоос 33 хувиар замбараагүй нэмэгдүүлсэн байгаагаас харахад инфляц буурахгүй. Гэтэл иргэд, аж ахуй нэгж НӨАТ- аар 25,6% буюу 6 их наяд орчмыг, НДШ- 20,5% буюу 4,8 их наядыг, ОАТ- 24,2% буюу 5,7 ир наяд, бусад  татвар 30%  -аар/ төлнө гэдэг маш хүнд. Тиймээс татварын ачааллыг бууруулах ёстой гэсэн байр суурийг  Шинэтгэлийн гарц” судалгааны хүрээлэнгийн захирал, эдийн засагч Х.Амгалан илэрхийллээ.