Мал тооллого өндөрлөв

Улсын хэмжээгээр жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-нд мал тооллого явуулдаг билээ.

Монгол Улсын малын тоо толгой 2010 оноос хойш жил бүр тав таван саяар өссөн үзүүлэлттэй байсан бол өнгөрсөн онд 200 мянган толгойгоор нэмэгдсэн юм. Үүнийг ХХААХҮ-ийн яамнаас тайлбарлахдаа, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил үр дүнтэй байгаатай холбосон юм.

Өнгөрсөн жилийн тухай Монгол Улс 66 сая 463 мянган мал тоолуулсан. Энэ нь өнгөрсөн жилээс 244.7 мянган толгой буюу 0.4 хувиар өссөн тоо юм. Энэхүү малын өсөлт, бууралтыг төрлөөр нь авч үзвэл хонь 443.6 мянган толгой, тэмээ 25.6 мянган толгой, адуу 3,939.8 мянга буюу өнгөрсөн оны түвшинд байв. Харин үхэр 7.8 мянга, ямаа 216.7 мянгаар буурсан байсан юм. Харин энэ оны мал тооллогын дүнг Үндэсний статистикийн хороо танилцуулна.