Эцэг өвгөдийнхөө нэрээр брэнд бүтээсэн залуу

“Choi Hainzan” брэндийг үүсгэн байгуулагч Ч.Цогтбаярыг хөтлөгч Ч.Ундралын дүү гэдгээр нь хүмүүс андахгүй. Ч.Цогтбаяр бол монголын анхны утасгүй чихэвч, ухаалаг бугуйвч, байршил тогтоогч бүхий утастай цаг зэргийг бүтээж, зах зээлд нэвтрүүлээд байгаа “сийрэг толгой”-той залуу.

Түүний брэндийн нэр хүмүүст өвөрмөц санагддаг. Дан дангаар нь нэрлэх гэхээр нэг бол солонгос, нэг бол герман үг шиг уншигдаад байхаар нь нийлүүлээд өгчихсөн хэмээн тайлбарласан.

Нэрний учрыг сонирхвол, “Choi” нь аавынх нь, “Haizan”нь Ч.Цогтбаярын өвөөгийнх нь нэр ажээ. Уг брэнд зөвхөн технологийн салбарт бүтээгдэхүүн гаргасангүй, загварын салбарт үргэжлүүлэн бүтээгдэхүүн гаргаж буй юм.