“Сайн ах”-ын мэргэн бууч охин

Монгол эмэгтэйчүүд жүдо, сур харваагаар хичээллэж, амжилт гаргах нь элбэг. Тэдгээр амжилттай яваа бүсгүйчүүдийн цувааг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн охин Т.Хулан үргэлжлүүлж эхэлсэн.

Сошиалаар багагүй шуугиулсан экс сайдын охин өнгөрсөн сард Филиппинд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс  мөнгөн медаль хүртсэнийг дуулсан байх.

Эх сурвалжийн мэдээллээр, Т.Хуланг буудлагын спортод “хоббируулсан” хүн нь аав Х.Тэмүүжин гэнэ шүү. Учир нь Х.Тэмүүжин өөрөө буудлагын спортоор хичээллэдэг аж.

Охин Т.Хулангийн хувьд 2017 онд МУИС-ийн Хуулийн сургуулийг дүүргэжээ. Түүнийг оюутан болох үед сайдын охин босго оноондоо хүрээгүй атлаа МУИС-ийн Хууль зүйн сургуульд орсон гэх шуугиан дэгдэж байв.