Ардын намын бялуу хамгийн амттай

Энд тэндгүй шинэ жилийн уур амьсгал орсон энэ өдрүүдэд улс төрийн намууд юугаараа дутах билээ дээ, өөрсдийнхөө хэмжээнд “хөөрхөн”  шинэ жил хийдэг.

Энэ жилийн тухайд МАН-ын шинэ жил тун өвөрмөц болсон сурагтай. Тухайлбал, шинэ жилийн хөтлөгчид нь эртний Египтийг санагдуулам алтан шаргал өнгийн хувцасаар гоёсон нь олон хүний анхаарлыг татжээ.

Түүнээс гадна МАН-ын шинэ жилийн баярын бялуу тус намын бэлэг тэмдгийг өөртөө шингээсэн гэдгээрээ тунчиг “амттай” байсан гэнэ.

Гэвч шинэ жилийн бүх зочдод хүртээгүй учир гомдлох гишүүд нэлээд хэд байсан гэнэ шүү.