Аравдугаар сарын 27-ны ням гарагт 13:00 цагаас болох Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдааны цахим бүртгэл эхэллээ.
Бүртгэл 2024 оны аравдугаар сарын 25, 26-нд үргэлжилнэ гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.