БНСУ-ын Ардчилсан нам намын дарга асан Ли Жэ Мёныг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр албан ёсоор баталгаажуулж, сонгуулийн компанит ажлыг удирдан зохион байгуулах хороогоо бүрдүүлэх шатандаа ороод байна.
БНСУ-ын Байгаль орчны сайдаар ажиллаж байсан, улс төрийн сайн стратегич гэгддэг Юн Ё Жуныг сонгуулийн кампанит ажлыг гол удирдах хүнээр сонгохоор болжээ.
Намын сонгуулийн штаб өнөөдөр буюу Лхагва гаригийн 14 цагаас албан ёсоор нээлтээ хийж, Ли Жэ Мёныг ялалт байгуулах хэмжээнд сайн ажиллана гэж итгэж байгааг тус хороог ахалж байгаа улс төрчид дэмжигчддээ хандаж хэлсэн үгэндээ онцолжээ.
БНСУ-ын хуульч, улс төрч, тус улсын Үндэсний ассамблейн гишүүн Ли Жэ Мёнийг Солонгосын Ардчилсан нам 6 сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоор болсоноо зарлаад удаагүй байгаа.
Ли Жэ Мён нь 2022 оны 8 сарын 28 аас 2025 оны 4 сарын 9 хүртэл Ардчлсан намын даргаар ажиллаж байжээ.
Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мён сонгуульд өрсөлдөж ерөнхийлөгч болвол нийгэм, эдийн засаг, гадаад болдлого, худалдаа, боловсрол, технологийн салбарт томоохон өөрчлөлт хийхээ мэдэгдээд байна.
Тэрээр иргэдийн суурь орлогыг нэмэгдүүлэх, хямд орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хиймэл оюуны салбарыг хөгжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх, ногоон үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх, ажлын 4 өдөртэй болгох зэрэг амлалтууд өгөөд байна.