2025 оны тавдугаар сарын 15-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар Анкара хотноо гурван цаг орчим уулзалт хийлээ.
Украины дайныг зогсооход чиглэсэн Туркийн төвийг сахисан, зуучлагчийн идэвхтэй байр сууринд Зеленский талархаж байгаагаа илэрхийллээ.
Уулзалтаар хамгийн гол яригдсан асуудал нь Украинд энхийг сахиулах үйл ажиллагаа дайны дараа бий болоход Туркийн гүйцэтгэх үүрэг оролцооны талаар талууд ярилцлаа.
Зеленский НАТО-гийн томоохон гишүүн, Украины ойрын түнш Туркийг Украинд гал зогсоох хэлэлцээрт хяналт тавих, ялангуяа Хар тэнгис дэх далай тэнгисийн аюулгүй байдлыг хангах, Украин, Болгар, Румын улсуудтай хамтран Украины газар нутагт Оросын булсан минаг устгах ажилд оролцох саналыг дахин тавьсан байна.
Мөн Украины сэргээн босголтын ажиллагаанд Туркийн компаниудыг оролцох боломжтой гэсэн саналыг Зеленский Эрдоганд тавьсан нь Анкарагийн ашиг сонирхолд нийцэж байгаагаараа ач холбогдол яриа хэлэлцээ байлаа. Ингэснээр хоёр талын эдийн засгийн харилцаа ч сайжрана гэж харж байна. Турк Сири болон Украины сэргээн босголтод тодорхой түвшинд оролцох сонирхолтой байгаа.
Мөн Эрдоган Ром хотноо удахгүй болох Украины сэргээн босголтын асуудлаарх олон улсын бага хуралд оролцоно гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: https://www.president.gov.ua/en/news/volodimir-zelenskij-proviv-zustrich-iz-redzhepom-tayipom-erd-97793