МАЛАЙЗЫН ЕРӨНХИЙ САЙД АНВАР ИБРАХИМ ОХУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим хоёр орны харилцааг бэхжүүлэх зорилгоор Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар 2025 оны тавдугаар сарын 13-16 ны өдрүүдэд ОХУ-д айлчилж байна.
Анвар Ибрахим өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, Ерөнхий сайд Мишустин нартай хэлэлцээ хийж худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, сансар судлал, эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болжээ.
2014 онд Украины зүүн бүс нутгийн агаарын хилээр зорчиж яваад Оросын талд буудуулж сүйрсэн Малайзын иргэний агаарын тээврийн хөлгийн осолтой холбоотой асуудлыг хөндсөн байна.
Анвар Ибрахим Орос, Исламын орнуудын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих Казань хотноо болох чуулганд оролцож илтгэл тавьжээ.
Айлчлалын үеэр Малайз улс БРИКС-ийн бүлэгт гишүүнээр элсэх боломжтой эсэх асуудлыг мөн хэлэлцжээ.

Эх сурвалж: http://en.kremlin.ru/events/president/news/76919