Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Нарны гүүрний баруун талын авто замаас УБТЗ-ын хойд талын автобусны буудал хүртэлх авто замыг маргааш буюу зургадугаар сарын 4-ний 23:00 цагт хааж, шинэчлэх юм байна.
Засварлаж дуусаад, зургадугаар сарын 6-ны баасан гарагт нээх аж.
НЗХГ-аас мэдээлснээр, энэ хугацаанд авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт болон тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэнэ. Иймд зам засварын ажлын үеэр иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөжээ.