Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.06.04/ 11.00 цагт эхэлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд зааснаар Итгэл үзүүлэх тогтоолын төслийг УИХ-д оруулсныг чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн даваа гарагт хэлэлцэж, нууц санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжээгүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох эрх зүйн орчин бүрдсэн.
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар дараагийн Ерөнхий сайдыг томилох хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.
Хэлэлцэх асуудал одоогоор тодорхойгүй байна. Бид эргэн мэдээлэх болно.