МАН-ын гишүүдээсээ дэмжлэг авч шинэ Eрөнхий сайдаар нэр тодроод буй Г.Занданшатар Бурхан багшийн их дүйчин өдөр ажлаа авна хэмээн төрийн ордныг бужигнуулж байгаа аж.
Төрийн байгуулалтын байнгын хороо 18 цагаас хуралдах байсан боловч УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэж ирц хүрэхгүйн улмаас одоог хүртэл хуралдаж чадахгүй байна. Улмаар үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдаан 20 цагаас хуралдах товтой байгаа юм.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Д.Гэрэл