МУГЖ И.Одончимэг шалган дээр саатуулагджээ

Шинэ оны өмнөхөн МУГЖ И.Одончимэг БНСУ-ын шалган дээр саатуулагдсан гэнэ шүү.

Сүүлийн үед монголчууд Солонгос, Тайланд, Хонгконгт хулгайн гэмт хэрэг холбогддог болсон. Тэгвэл тэдний үйл лайг жүжигчин эмэгтэй маань үүрээд гарсан сурагтай.

Олны танил Одноог маань “кимчины хүүхдүүд” бүтэн 2 цаг байцаалтын өрөөндөө “хашраасан” аж. Хамгийн хачирхалтай нь ар монголын алдарт жүжигчин эмэгтэйгээс юу ч асуугаагүй, Солонгост тосч авах хүний тухай ямар ч мэдээлэл байгаагүй атал утсаар ярихаараа И.Одончимэгийн нэрийг дурьдаж, байсхийгээд л царайг нь бичиг баримттай нь тулгаад байсан гэнэ.

Эцэст нь нэг юм Одноог гарахыг зөвшөөрч эр нөхөр Т.Бархүүд эхнэрийг нь өгөөд буудал руу нь явуулсан байна.

Түүний шалган дээр саатуулагдсан учир шалтгаан нь “Өгзөг” Одхүүгээс гадна, 2001 онд анх хамтлагаараа тус улсад зорчих үед залуу жүжигчин нь “харлачихсан”-тай холбоотой гэнэ.