МАН-ын Бага хурлыг энэ сарын 27-ны бямба гарагт товлолоо

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн Бямба гарагт хуралдаж Бага хурлын товоо тогтоолоо. Тодруулбал ирэх бямба гараг буюу энэ сарын 27-нд товлосон байна.

Бага хурлаар Их хурлаа товлож, дотоод зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэх юм. Тус намын Их хурал нь 45-аас доошгүй хоногийн өмнө зарлагдах ёстой аж.

Ташрамд дурдахад, одоогийн байдлаар Монгол Ардын намын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм. Хэрвээ Бага хурлын гишүүдийн 2/3-ын саналыг авсан тохиолдолд заавал Их хурал зарлахгүйгээр намын даргаар сонгогдох боломжтой юм.