АН-ын бүлэг өнөөдөр шинэ даргаа сонгоно

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралддаг. Өнөөдөр бүлгүүд 10.00 цагаас хуралдах товтой байна. Ардчилсан намын тухайд бүлгийн шинэ даргаа сонгохоор байгаа юм. Учир нь одоогийн бүлгийн дарга О.Цогтгэрэл нь Ардчилсан намын даргаар сонгогдож, дээд шүүх албан ёсоор баталгаажуулсан.

Ардчилсан намын бүлгийн шинэ даргад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Жаргалан, Б.Пүрэвдорж, С.Эрдэнэболд тэргүүтэй гишүүдийн нэрс хамгийн идэвхтэй яригдаж байгаа юм.