Ц.Гарамжавыг “мад тавьдаг” З.Нарантуяа

Харахад намбалаг, үе цөөтэй ч нөлөөтэй гишүүдийн нэг бол З.Нарантуяа. Түүнийг УИХ-д байдаг 13-н эмэгтэй гишүүн дотроо хамгийн даруу, элдэв PR хийх байтугай энд тэндэхийн хүлээн авалтад ч оролцдоггүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.

Гэхдээ цаадах чинь цагаа тулбал ил шулуун үгтэй.

Яагаав, 2 жилийн өмнө Ц.Гарамжав гишүүнийг чуулганы танхимд олны нүдэн дээр  хүнд байдалд оруулж, Хөгжлийн банкнаас зээлсэн асар их мөнгөнийхөө хүүг төл гэж шаардаагүй юу.

З.Нарантуяагийн “Монполимет”-ын үнэн төрхийг илчилсэн нууц удахгүй болох УИХ-ын сонгуульд Ц.Гарамжавыг өрсөлдөхөд том “чөдөр, дөнгө” болоод буй.

Колумбын их сургуульд магистр хамгаалж, “Хадгаламж” банкны гүйцэтгэх захирал, “Монгол банк”-ны дэд захирал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга гэгчлэн ажилсан түүхийг нь сөхвөл аргагүй л чамбай З. Нарантуяа брэндийн хувцас өмсдөггүй гэнэ лээ.

Тэрбүү хэл, унаж яваа машинаа солихгүй нэлээд хэдэн жил болжээ.

Дашрамд дуулгахад, дөрвөн жил тохой нийлүүлэн суугаа гишүүд З.Нарантуяаг “Эдийн засгийн талаар мэтгэлцвэл мад тавиулна, элдэв асуудлаар сөргөлдвөл нуусан булхайгаа төнхүүлнэ, жийрхэж явахад гэмгүй” хэмээн сэмхэн нудралцдаг гэсэн шүү.