Халдашгүй байдлын дэд хороо маргааш Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцэнэ

Улсын Ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг эргүүлэн татах саналыг УИХ-д нууцын зэрэглэлтэй хүргүүлсэн.

Саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн Баасан гаригт хэлэлцэх байсан боловч таван гишүүний хоёр нь гадаадад айлчлалтай байсан тул хойшилсон. Тус хороонд Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд  нар байдаг. Д.Лүндээжанцангийн хувьд өчигдөр Монголд ирсэн бол Ч.Улаан өнөөдөр ирэх аж.

Тэгвэл тус хорооны гишүүд маргааш бүрэн бүрэлдэхүүнээр цуглаж Н.Номтойбаярыг эргүүлэн татах прокуророос хүргүүлсэн саналыг хэлэлцэнэ.

Тодруулбал түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгуулах эсэхийн эхний хэлэлцүүлгийг тэд хийж дэмжвэл, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм.