Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: -Австралийн Холбооны Улсын Амбан захирагч болон Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга нарын Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай -УИХ-ын даргын Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай -“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -Олон улсын холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолын төсөл -Ерөнхий боловсролын цахим сургууль байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл -Монгол болон Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл -“Хэлэлцээрт нэгдэн орох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Олон улсын Нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээр/ -Бусад асуудал *Танилцах асуудал: -Багш, эмч нар болон ахмадын тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлэх талаар -2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар